Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун ,төв, зүүн зүгийн нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2017 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойнооссекундэд 6-11метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11метр. 18-20 хэм хүйтэн байна.
2017 оны 1 дүгээр сарын 18-наас 1 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд ихэнх нутгаар, 19,21-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.