logo
Тавин ортой хүүхдийн шинэ тасаг нээлээ

Тавин ортой хүүхдийн шинэ тасаг нээлээ

2017/01/19

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яам  Цэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ.

Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн 8,10, 13, 16, 17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10, 13 дугаар хорооны иргэдэд үйлчилж эхлээд байгаа юм. 

Уг тасгийн нээж ажиллуулсантай холбогдон гарч буй зардлыг шийдвэрлэх, хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш