Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд,
- Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих төсөл”-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хийсэн хяналт, шалгалтын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Уг бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
- Нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, олон тоогоор хорогдож байгаа тул яаралтай авах арга хэмжээний төсөв болох 447 287 250 /дөрвөн зуун дөчин долоон сая хоёр зуун наян долоон мянга хоёр зуун тавин /төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.