Европын боксын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Польшийн тамирчин рингэн дээр шортны оронд банзалтай гарч ирсэн нь Олон улсын боксын холбооныхны хэлэлцэх асуудал болжээ. Олон улсын олимпийн хороо өнгөрсөн онд эмэгтэй боксын тамирчдыг банзал өмсөхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Гэвч ирэх онд Лондонд болох олимпийн тэмцээний өмнө энэ шийдвэрийг хүчингүй болгож магадгүй нь. Хэн юу өмсөх нь тухайн хүний эрхийн асуудал тул спортын ямар нэг арга хэмжээнд оролцож байгаа тамирчин хэрхэн хувцаслахыг олимпийн хороо зааварлах эрхгүй гэнэ. Бокс бол тусгай хувцас шаарддаггүй тул хориглосон шийдвэр нь барууны эмэгтэй боксчдод таалагдахгүй байгаа бололтой.