Өглөө бүр орноосоо босох хэцүүг яана! Болдогсон бол өдөржингөө орноосоо босолгүй хэвтэж баймаар байдаг. Дэрнээс толгойгоо салгаж чадахгүй байгаагийн үнэн учир нь та нойрны тухай хамгийн энгийн мэдээллийг аваагүйтэй холбоотой байж болох юм.
1.Сэргэлэн цовоо байхын тулд наад зах нь найман цаг унтах хэрэгтэй. Үүнд ямар ч ид шид байхгүй. Хүн бүрт амрах шаардлага гардаг, гэхдээ найман цаг гэдэг нь зүгээр л арифметик дундаж утга юм. Та унтаж амарч чадсан бол үдийн хоолны дараа толгой дохиж суухгүй нь ойлгомжтой.
2.Их унтах тусам эрүүл болно. Зарим тохиолдолд, жишээ нь ажлын ачаалал ихтэй долоо хоногийн дараа сайн унтаж амрах нь үнэхээр хэрэгтэй. Харин үүнийг хэвшил болгох хэрэггүй. Хэд хэдэн судалгаанаас үзэхэд хоногт наймаас дээш цаг унтдаг хүмүүс хоногт 6-8 цаг унтдаг хүмүүсийг бодвол илүү залуугаараа нас барсан байдаг ажээ.
Энэ ямар учиртай болохыг тогтоож чадаагүй болохоор судалж байна гэж Британийн Колумбийн их сургуулийн доцент Нажиб Аяс ярьжээ. Нойр хүний эрүүл мэндийг муутгадаг уу, эсвэл ердөө бие махбодид ямар нэг эмх замбараагүй зүйл болсны шинж тэмдэг байж болох юм. Унтаахай хүмүүс амьсгалын саатал, сэтгэл санааны хямрал эсвэл чихрийн шижин өвчний улмаас орондоо олон цагийг өнгөрүүлдэг байж болохоос бус үнэхээр байнга нойр хүрнэ гэж байхгүй.
3.Зарим хүнд дөрвөн цаг унтахад хангалттай. Билл Клинтон, Мадонна, Маргарет Тэтчер нар дөрвөн цаг унтдагаараа адилхан хүмүүс. Гэхдээ энэ нь тэд бусдаас илүү бие сайтай гэсэн үг биш юм. “Тэд нойрмог байдлыг ойшоодоггүй, дасчихсан байдаг” гэж философийн ухааны доктор Томас Рот болон Америкийн Детройтын эмнэлгийн нойр судлаач Хенри Форд нар үзэж байна. Нойр дутуу байх нь гадаад төрхөд ч, эрүүл мэндэд ч хортой, дархлааг сулруулж, илүүдэл жин хуримтлахад хүргэж, анхаарал төвлөрлийг муутгадаг. Харвардын их сургуульд илүүдэл жин болон нойр дутуу байх хоёр хоорондоо ямар холбоотой талаар судалгаа явуулж байжээ. Тэгэхэд таван цаг, түүнээс бага цаг унтдаг эмэгтэйчүүд 16 жилийн хугацаанд дунджаар 15 килограмм жин нэмсэн нь найман цаг унтдагуудаасаа илүү жин нэмдэг болж таарчээ. Үүний сацуу нойр дутуу байх нь хэт их унтахтай адил аюултай. Энэ нь зүрхний өвчтэй болох болон эрт нас барах эрсдэлийг ихэсгэдэг байна. Нойргүй хоносны маргааш жолооны ард суух нь мэдээж аюултай. 18 цагийн турш сэргэг явсны дараах байдал нэг литр шар айраг уусны дараах байдалтай яг адил байдаг аж.
4.Шөнө сэрчихвэл бүтэн өдөржин нойрмог явна. Хүн шөнө сэрж л байдаг. Амьтны аймгийнхан ийм л дэглэмд унтдаг, бидний эцэг өвгөд ч унтаж амрах завгүй явж л байсан. Нэг туршилтын үеэр 15 хүнийг гэрэл гэгээгүй байшинд суулгахад тэд унтахаар хэвтээд 3-5 цагийн дараа босч, 1-2 цаг сэргэг яваад, дараа нь дахиад 4-5 цаг унтаж байжээ. Амарсан шинж ерөөс байсангүй гэж тэд хэлсэн байна.
5.Нойр хүрэхгүй зовоогоод байвал эм уу. Нойрны эмүүд нь сэтгэл санааны хямарсан үед, жишээ нь, ажилгүй болсон эсвэл алс хол агаараар аялсан зэргээс үүдэж алдагдсан нойрыг хэвийн болгоход зориулагдсан байдаг. Нойргүйдэх асуудалтай болсон хүмүүс сэтгэл заслын эмчилгээ хийлгэвэл зохимжтой байдаг. Ингэснээр унтаж амрахад тус болох аргатай болдог аж.
Хэвшил болгох арга нь ч хэцүү биш. Тогтсон нэг цагт унтахаар хэвтэж, унтахын өмнө компьютер болон зурагтын өмнө суухгүй, ядаж унтахаас зургаан цагийн өмнө кофе уухгүй байх хэрэгтэй юм. Эдгээр арга нь жорын дагуу эм уусантай адил үр дүнтэй аж. Нойргүйдэл нь сэтгэл санааны хямралын үед илрэх шинж тэмдгүүдийн нэг байж болох бөгөөд юуны учир нойргүйдэж байгааг олж мэдэх нь чухал юм.
6.Амралтын өдрүүдэд бүтэн долоо хоногийн нойроо авч болно. Ийм төөрөгдөл таны хоногийн хэмнэлийг алдагдуулж, унтаж амрахыг улам хэцүү асуудал болгож магадгүй. Хэрвээ бямба гарагт та өдрийн хоолны цаг хүртэл унтвал шөнө дунд хүртэл орондоо бүү хэвтээрэй. Өдрийн хуваарьтаа өөрчлөлт оруулахын оронд илүү эрч хүчтэйгээр төлөвлөснөө амжуулахыг бод. Тиймээс тогтсон цагт босч, харин арай эрт унтаж амарсан нь дээр.
З.Амгалан