Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Анх хэрэгжиж эхлэх үедээ ЕБС-ын 1 -3 дугаар ангийн 110 мянган хүүхдийг хамруулж, нэг хүүхдэд 300 төгрөг байхаар тооцож улсын төсвөөс 9,6 тэрбум төгрөг гаргаж байв.
“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжиж эхэлсэн цагаас доголдолтой, дутагдалтай байгааг шүүмжилж байсан. Энэ удаад мөн МХЕГ-аас тус хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулиудын цайны газар, бүтээгдэхүүн ханган нийлүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийжээ.
Шалгалт өнгөрсөн сарын 1-нээс 15-ны хооронд явагдсан бөгөөд 21 аймаг, 172 сум, нийслэл, дүүргийн 460 сургууль, аймгийн Боловсрол соёлын газрууд, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 275 аж ахуйн нэгж, 1925 хүн хамрагдсан байна.
Сургуулиуд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Үдийн цай”-ны бүтээгдэхүүн ханган нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлан явуулснаар шинээр 145, өмнөх хичээлийн жилд ханган нийлүүлж байсан 142, сургуулийн цайны газраас 113, холимог хэлбэрээр ханган нийлүүлдэг 79 аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь өмнөх шалгалтын үеийнхээс 257 буюу 53.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс шууд ханган нийлүүлдэг 198, бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлээс ханган нийлүүлдэг 244, сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг 114 аж ахуйн нэгж, иргэн 48 байгааг судалгаагаар гаргаж ирүүлжээ.
Сургуулийн захиргаанаас үдийн цайны зэсийг 7 хоногоор баталж, хориглосон бүтээгдэхүүнийг зэсэнд тусгаагүй, тухайн өдөр хичээлд ирээгүй хүүхдүүдэд олгоогүй бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжид буцаалт хийж, үдийн цайнд хамрагдаагүй сурагчдын мөнгийг төрийн санд эргүүлэн тушаадаг аж.
Харин хяналт шалгалтаар удаа дараа илэрдэг зөрчлүүд дахин гарч ирсэн байна. Тодруулбал “Үдийн цай”-нд сүү цагаан идээ, ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн үр тарианы гаралтай бүтээгдэхүүн зэрэг шим тэжээлийн бодис, амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүн сонгон үйлдвэрлэлд хэрэглэхгүй, мах, гурил, цагаан будаа, гоймон, төмс зэрэг хязгаарлагдмал, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэл явуулдаг, хоолны цэсэнд орсон бүтээгдэхүүний нийц зохицол оновчтой бус, цэсэнд орж байгаа хүнсний бүтээгдэхүүн, хоолны нэр төрөл цөөн, сард ногдох давтамж их байгаа аж.
Мөн сургуулийн цайны газрын гадна орчин, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөл, ажиллагсдын ариун цэвэр, технологи, тоног төхөөрөмжийн хангалт болон дотуур байрны гал тогоог ашиглаж, хоол үйлдвэрлэл явуулдаг, угаалга цэвэрлэгээ хангалтгүй зэрэг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал гүйцэтгэлийн шалгалтаар бүрэн арилаагүй байжээ.
Түүнчлэн “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд 400 төгрөгийн бүтээгдэхүүн ногдож байгаа нь зах зээлийн үнийн өсөлттэй уялдаагүй, бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах түүхий эд, материалын болон тээвэрлэх, түгээх, үйлчилгээний зардал зэрэг тооцогдоогүй нь хямд үнэтэй, баталгаагүй бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх шалтгаан болдог байна. Яаж ч бодсон 400 төгрөгөөр өдрийн цайгаа “уудаг” хүн өнөөдөр байхгүй. Энэ онцгоос харвал хүүхэд бүрийн эцэг эхээс ядаж 500 төгрөг нэмж гаргуулахаар тооцон “Үдийн цай”-н норм, хангалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм.
Эл хөтөлбөрийн хүрээнд илэрсэн зөрчил дутагдал үүгээр дуусахгүй. Тухайлбал, сурагчид үдийн цайнд орохын өмнө гар угаах нөхцөл боломж муу, дунджаар 40-50 сурагчдын дунд нэг угаагуур ногдож хөдөө орон нутагт цэвэр, бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хэвээр байна. Мөн хөдөө орон нутгийн алслагдсан сумдад үйлдвэрлэл явуулах жижиг дунд үйлдвэр цөөн байдгаас өрсөлдөх чадвар хязгаарлагдмал байгаагаас зах зээлээс баталгаагүй, бэлэн бүтээгдэхүүн ханган нийлүүлж байгаа нь хүүхдүүдийн сэтгэл ханамжгүй байдал судалгаагаар харагдаж байсан аж.
Үүнээс гадна орон тооны бус хяналтын зөвлөлийг нийт сургуулиуд байгуулсан боловч зөвлөлийн ажиллах дүрэм, журмыг боловсруулж батлуулагүй, 60-аас доошгүй хувийг эцэг эхийн, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцуулаагүй, зөвлөлийг ажиллах боломж нөхцөлөөр хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Энэ мэт шалгалтаар нийт 780 зөрчил дутагдал илэрсэнтэй холбогдуулан МХЕГ-аас 134 заалт бүхий 40 улсын байцаагчийн албан шаардлага өгч, 6 цайны газрын үйл ажиллагааг түр хааж, 17 албан тушаалтан, 5 байгууллагад 1,417,600 төгрөгийн шийтгэвэр ногдуулж ажилласан байна. Шалгалтын явцад түүхий эд, бүтээгдэхүүний 45, 2 нэрийн 42000 төгрөгийн бүтээгдэхүүнийг устгасан, арчдас 146 дээж авч шинжлүүлэсэн бөгөөд арчдасны 4,7 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна.
“Үдийн цай” хөтөлбөр болон өгч буй хоол, хүнсний бүтээгдэхүүний талаар сурагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнгээс үзэхэд нийт хүүхдүүд “Үдийн цай” өгч байгаад 100% сэтгэл ханамжтай гэж хариулжээ. Гэсэн ч хүүхдийн эрүүл мэндэд ач тус болохуйц шим тэжээлтэй, амин дэм, эрдэс бодисоор баялаг, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, ногоо, жимс, халуун хоол зэргийг 7 хоногт 1-2 удаа өгөхөөр менюнд тусгасан нь хангалтгүй байгаа юм.
Түүнчлэн МХЕГ-аас гаргасан дүгнэлтэд сургуулиудын цайны газрууд хүчин чадлаасаа 1.5 дахин илүү үйлчилгээ явуулдаг, эрүүл ахуйн зохистой дадлын мөрдөлт, хоол үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний баталгаажилтгүй, хадгалалт, тээвэрлэлтийн үеийн горим зөрчигдөх, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулдаг, гар угаах нөхцөлөөр хангагдаагүй, тогооч, үйлчлэгч нарын эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн мэдлэг, хандлага хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил бүрэн арилахгүй байгаа нь сургуулийн дотоодын болон орон тооны бус зөвлөлийн хяналт хангалтгүй, хоол хүнсээр дамжсан хоолны хордлого, хордлогот халдвар гарах шалтгаан болж байна гэсэн байна.
Нэг талаар хүүхэд бүрт хэрэгтэй, шаардлагатай хөтөлбөр санаачлагдан гарсан нөгөө талаар хамгийн чанаргүй хүнсээр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд бүтээгдэхүүн бэлтгэж нийлүүлсэн нэрээр хэн нэгний хувийн бизнес болоод буй “Үдийн цай” гэх энэ том нэр зөрчил дагуулсан хэвээр байна. Хамгийн гол нь эцсийн дүнд хүүхдийн ходоодонд орж буй энэ “хөтөлбөр”-ийг цуцлахгүй л юм бол зөрчил дутагдлаа нэн даруй арилгах ганц л гарц үлдэж буй юм.
Н.Туяа
МОНЦАМЭ