logo
“Монгол бэлэг” төсөл хэрэгжиж эхэллээ

“Монгол бэлэг” төсөл хэрэгжиж эхэллээ

2017/01/25
Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Цагаан сар”-ын баяр хаяанд ирлээ. Энэхүү баяртай холбогдуулан “Монгол бэлэг” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Уг төслийн зорилго нь эх орондоо үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг иргэдэд илүү ихээр сурталчилан танилцуулахад оршиж байгаа юм. Монгол түмэн цагаан сарын баяр болоход ёс уламжлалаа дагаж, ирсэн зочдодоо бэлэг өгөх ёсыг гүйцээдэг.

Судалгаанаас харахад ямар нэгэн байдлаар зочин хүлээн авч, бэлэг өгдөг өрхийн тоо дунджаар 100 мянга орчим байгаагаас өрх бүр 250 мянгаас 300 мянган төгрөгийг бэлэг авахад зарцуулж байгаа гэсэн тоо баримт байна. Энэхүү үзүүлэлтээс үзэхэд 25-30 тэрбум төгрөг цагаан сарын бэлэг худалдан авах хэлбэрээр гадагшаа буюу урд хөрш рүү гарч байна. Нэг ёсондоо эдийн засгийн эргэлтэд орж байгаа гэсэн үг юм. 

Иймээс “Монгол бэлэг” төсөл хэрэгжиж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, иргэдийг дотоодын бүтээгдэхүүнээ цагаан сарын баяраар хэрэглэхийг уриалж байгаа ажээ. Иргэд хэрэглэгчдийн зүгээс дотоодын үйлдвэрэгчдийн бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хэт үнэтэй, олдоц муу, мэдээлэл олддоггүй гэх мэт шалтгаанаар дотоодод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг бэлгээр сонгох нь харьцангуй бага байдаг байна.

Харин үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээл жижиг, цөөн тоогоор үйлдвэрлэхэд өртөг өндөр, маркетингт зарцуулах төсөв хүндрэлтэй, олон салбар нээхэд зардал их орох зэрэг шалтгаанаар хэрэглэгчдэд хангалттай хүрч чаддаггүй байна.

Иймээс энэхүү асуудлыг шийдэж, үндэсний үйлдвэрлэлээ бодитоор дэмжих боломж болгон харж, гадны улс руу гарч буй 25-30 тэрбум төгрөгийн эргэлтийг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих боломж гэж үзээд “Монгол бэлэг”  төслийг санаачлаад байна.

Уг төсөл нь үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэн, чанар, өнгө үзэмж сайтай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн, бэлгийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, худалдан авахад хялбар нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн “Монгол бэлэг” төслийн хамт олон асуудалд анхаарлаа хандуулан иргэдийг уриалаад зогсохгүй шийдлийг санал болгож байгаагаараа онцлогтой юм. Тодруулбал, маркетинг хийх зардалгүй бага төсөвтэй хувь хүмүүсийг нэгтгэх замаар цогц маркетингийн ажил зохион байгуулж, хамтарч ажилласан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг мэдээллийн сувгуудаар олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх юм.

Төслийн бас нэгэн давуу тал УБ лавлах 1900-2424 мэдээллийн лавлахтай хамтарч, энгийн тарифаар иргэдийн худалдан авалтын захиалгыг хүлээн авч,бараа бүтээгдэхүүнийг гэрт нь шуурхай хүргэн өгөх юм.

Одоогоор уг төсөлтэй VTV, ROYAL, SEVEN,МАЛЧИН, TRADE, TV-9 телевиз, өдөр тутмын томоохон сонин болох “ӨГЛӨӨНИЙ СОНИН”, 20 гаруй мэдээллийн сайтууд хамтарч ажиллах болсноо мэдэгдээд байна.

Төслийн хүрээнд үүрэн холбооны оператар СКАЙТЕЛ   компани хамтран ажиллахаар  болоод байна. Иймд цаашид төслийн хэрэгжиж буй үйл явц, хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг VTV телевизийн шууд нэвтрүүлгээр 30 хоногийн туршид иргэдэд хүргэж, томоохон худалдааны төвүүдэд борлуулалтын цэгүүд ажиллахаар болжээ. Мөн зохион байгуулагдах үзэсэгэлэн худалдаанууд дээр тусгай павилон ажиллана.

Төсөлтэй холбоотой мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь WWW.MONGOLBELEG.MNсайтаас хүлээн авах боломжтой. Мөн  facebook-ийн “МОНГОЛ БЭЛЭГ” page-ээс дэлгэрэнгүй мэдээлэл авах юм.

Тэрээр “МОНГОЛ БЭЛЭГ” төслийн хамт олон  цаашид үндэсний үйлдвэрлэгч компани болон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Иймээс хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд 90118333, 91110204 утсаар “МОНГОЛ БЭЛЭГ” төслийн хамт олонтой холбогдож хамтарч ажиллах бүрэн боломжтой юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш