logo
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлав

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлав

2017/01/27

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хороо нэгдүгээр сарын 24-ний хуралдаанаараа явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, хамгаалаптай холбогдолтой хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхдээ төсвийн эх үүсвэрийг сайн тооцож байхыг байнгын хорооны гишүүд анхааруулсан ба Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны горимын саналыг 77.4 хувь нь дэмжив. Ийнхүү хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүд олонх дэмжин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш