Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, 28, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Халхголын хөндийгөөр 11-16 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.
2017 оны 1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 1-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.