Сүүлийн үед цахим орчинд АШУҮИС-ийн захирал болон манай эрдмийн хамт олныг санаатайгаар илт гүтгэн доромжилсон мэдээлэл цацагдах боллоо.
Энэхүү мэдээллийг АШУҮИС-ийн хамт олон бид албан ёсоор хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас гаргасан хариу мэдээллийг та бүхэнд тун удахгүй эргэн мэдэгдэх болно.
Иймд АШУҮИС-ийн эрдмийн хамт олон энэхүү гүтгэлгийн мэдээллийг бичиж байгаа нэгэн болон түгээж байгаа цахим хуудсуудыг эрхлэн гаргаж буй эздэд нэн даруй энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна.