logo
Дуучин Ш.Хүрэлбаатарын “Миний дурласан бүсгүй” тоглолт болно

Дуучин Ш.Хүрэлбаатарын “Миний дурласан бүсгүй” тоглолт болно

2017/01/27

Гэгээн хайрын баярын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд дуучин Ш.Хүрэлбаатар буюу дуучин Хүрлээ цомгийнхоо баяраар “Миний дурласан бүсгүй” тоглолтоо хийх гэж байна. Түүний анхны бие даасан тоглолт Монголын үндэсний “Аса цирк”-т  болох юм. Түүний “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр”, “Чам руу” зэрэг дуунууд нь олны сайшаалд хүрсэн байдаг. Тэрээр 2016 оны шилдэг дуугаар шалгарсан  “Миний дурласан бүсгүй” дуугаараа тоглолтоо нэрлэжээ. Уг дууны шүлгийг яруу найрагч Д.Ган-Очир, хөгжмийн продюссер П.Гэрэлт-Од нар зохиосон аж.

“Миний дурласан бүсгүй” тоглолтын тасалбар 10.000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбар худалдан авсан эхний 247 хүнд шинэ цомгоо бэлэглэх юм байна. Мөн тоглолтын үеэр азтай нэг хосыг шалгаруулж, Улаан-үдэ, Итгэлт хамбад үнэгүй аялах эрхийн бичгээр шагнах ажээ. Тоглолтонд хамтлаг дуучид урилгаар оролцоно. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд циркийн кассаар худалдаалж байна. Мөн тасалбарыг Ticket.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш