Нийтийн дууны салбарт хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн хоршин дуулж яваа гэр бүлийн хосууд цөөнгүй бий. Ганцаараа дуулахаас илүү гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа дуулах нь илүү их амжилтанд хүрдэг хэмээн тэд ярьцгаадаг. Тэгвэл тэдгээр гэр бүлүүдийн нэг дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар уран бүтээлийн анхны тоглолтоо хийхийн зэрэгцээ тоглолтынхоо тайз нь дээр хуримаа хийхээр бэлтгэж байгаа юм байна. Тодруулбал гэр бүлийн уран бүтээлчид маань зөвхөн тоглолтоо хийгээд зогсохгүй уран бүтээлийн хуримыг Монголд анх удаа хийхээр бэлтгэлдээ оржээ.
Авъяаслаг залуу уран бүтээлчдийн хувьд ирэх хоёрдугаар сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд “ХАЙРЫН БЭЛЭГ” нэртэй анхны уран бүтээлийн тоглолтоо хийж, Монгол түмэндээ өөрсдийн авъяас билэг, хөдөлмөр бүтээлээ танилцуулах гэнэ. Тэдний “ХАЙРЫН БЭЛЭГ” тоглолтонд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, хайрын элч дуучид МУСТА О.Анхаа, Б.Халиун, МУСТА Ц.Мөнх-Эрдэнэ, С.Нарантунгалаг, амьд хөгжмийн “Аадар” хамтлаг, хүүхдийн найрал дууны “Ундарга” хамтлаг нарын эрхэм уран бүтээлчид оролцож уран бүтээлийн дээжсээрээ бэлэг барих гэнэ.
Эрхэм та дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нарын уран бүтээлийн хуримын гэрч болж, “ХАЙРЫН БЭЛЭГ” тоглолтонд морилон саатах бол 95113330, 95113030, 19001905 дугаарт хандаж урилгаа аваарай…