logo
Доминикан Улсад авлигын эсрэг жагсаал боллоо

Доминикан Улсад авлигын эсрэг жагсаал боллоо

2017/01/31

Доминикан Улсын нийслэл Санто Домингод мянга мянган хүн авлигын эсрэг жагсаалд оролцов. Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн нийгмийн бүхий л давхаргын хүмүүс жагсаалд ногоон хувцас өмсөж оролцсон байна. “Хариуцлагагүй байдлыг үгүй болгоё” уриатай жагсагчид тус улсын албан тушаалтнуудад Бразилийн "Одебрехт" компани хээл хахууль өгсөн асуудал сөхөгдсөнтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлэн ийнхүү жагссан байна.

“Авлигажсан хүмүүс өөрсдийн үйлдэлд хариуцлага хүлээх ёстойг илэрхийлж бид иргэнийхээ үүргийг биелүүлэн жагсаалд оролцож байна” хэмээн жагсаалд оролцож буй өмгөөлөгч Алехандра Монтеро сурвалжлагчид ярив. “Авлигажсан хүмүүс хариуцлага хүлээж, хулгайлсан хөрөнгөө өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүст эргүүлэн төлөх ёстой гэж үзэж байгаа тул би энэ жагсаалд оролцож байна” хэмээн өөр нэгэн жагсагч оюутан Жонатан Перес ярьжээ. АНУ-ын Хууль зүйн Департаментаас 12 дугаар сарын 21-нд нийтэлсэн материалд "Одебрехт" компани 12 улсад 788 сая ам.долларын хээл хахууль өгсний 92 сая ам.доллар нь хориод жилийн өмнө Доминикан Улсын албан тушаалтнуудад өгсөн хэмээн дурдагдсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш