Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 124 жилийн ой тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Сүхбаатар дүүргийн удирдлагууд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийнхамт олонтой хамт хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Анх 2008 онд тус сургуулийн гадна талбайд жанжны хөшөөг босгосноос хойш өдгөө ес дэх жилдээ түүний төрсөн өдрөөр ийнхүү хүндэтгэл үзүүлж байгаа юм. Харин Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн сурагчид энэ өдрийг тохиолдуулан түүний үйл хэргийг мөнхжүүлэх зорилготой илтгэл, гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж шилдгүүдээ тодруулжээ.