Авах гээхийн ухаанаар аливаад ханддаг хүн төрөлхтөнд ч “Өгөх өдөр” гэдэг сонин нэр томъёо. Монголчууд үндэсний “ӨГӨХ ӨДӨР”-тэй болсноос хойш жилийн хугацаа өнгөрчээ. Эхний жилийн хүндээр өвдсөн бяцхан охин Э.Удвалд зориулан “Том болоорой Удвал” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн.
Хүмүүсийн бие биенээ гэсэн сайхан сэтгэлийн нэгдлийг удирдан, зохион байгуулж чадвал хэн ч сайн үйлсэд хувь нэмэр оруулах боломжтойг “Өгөх өдөр” ТББ-ынхан үлгэрлэсэн юм. “Өгөх өдөр”-өөс анхны хишиг хүртсэн Э.Удвал охиныг азтай хувь тавилан хүлээж байлаа. Тухайн үедээ ой есөн сартай бяцхан охин, есөн сартай ихэр дүү нараасаа дутуу өсөлттэй. Булчингийн хатангаршил өвчтэй учраас хором тутам өвдөлтийг мэдрэн орилоход, 30 гаруйхан настай эцэг эх нь өөрсдийгөө боомилчихмоор санагддаг байсан гэдэг. Үр хүүхдээ өвчнөөс аврахын тулд хамаг байдгаа золиосолсон залуу аав, ээж элэг нэгтнүүдээсээ эмчилгээний зардал, хандив тусламж гуйсан ч, охиных нь ирээдүй орвонгоороо эргэнэ гэсэн зуун хувь итгэл найдвар төрөөгүй гэж хожим ярьсан. “Өгөх өдөр” ТББ-ын тэргүүн А.Уянга “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” гэдэг үзэл бодолтой бүсгүй. Тэрээр амьд байхын төлөө мэгших хөөрхий охинд яавал цаг алдахгүй туслах вэ гэдгийг бодож боловсруулан хэдэн шөнө нойргүй хоносон гэнэлээ. Ингээд найз бүсгүйчүүдтэйгээ зөвлөлдсөний эцэст бие биедээ сайхан сэтгэлийн өглөг өгдөг “Өгөх өдөр”-тэй болцгооё гэдэг дээр санал нэгджээ. Хүн бүрт өглөгийн гар сунгах хэцүү. Элэг бүтэн, эрүүл саруул хүмүүс бие биедээ юу дуртайгаа бэлэглэж болно. Харин өвчтэй зовлонтой, өнчин ядуу хүмүүст туслах сэтгэлтэй хүн өнөөгийн нийгэмд олон ч хэрхэн, яаж гэдэг арга замаа мэддэггүй. Олны юм оломгүй далай гэгчээр Э.Удвал охины эмчилгээний зардлыг цуглуулах ажил “Өгөх өдөр” ТББ-ын залуучуудын санаачлагаар орон даяар кампанит ажил болж өрнөсөн билээ. УБ паласт бүх оддын шоу тоглолт зохион байгуулж, 60 оюутан сурагч “Хүн бүр Удвал охинд амьдрал бэлэглэж 500 төгрөг хандивлана уу” гэсэн бичигтэй хайрцгийг барьж, хотын гудмаар алхаснаар 25 сая гаруй төгрөг цуглуулж чадсан юм. Монгол улсад суугаа Солонгос улсын ЭСЯ, Up music production-ны захирал Харанга хамтлагийн хөгжимчин Чука, Хөгжмийн найруулагч Халиун, Рок попын уран бүтээлчид болон олон байгууллага хувь хүмүүс өвчтэй охинд тусалж Э.Удвал охин бүр мөсөн эдгэрч эх орондоо ирсэн юм.
А.Уянга “Өгөх өдөр” ТББ-аас гадна “Wisdom” кино продакшныг үүсгэн байгуулагч. “Бодлын хулгайч” киног продюссерлосон түүнд монголчууд “Үндэсний өгөх өдөр”-тэй болсны нэг жилийн ой хамгийн сонин байгаа бололтой. Энэ жилийн “Өгөх өдөр”-ийн онцлох “бай” хэн бэ, юунд вэ, өглөгийн гараа хааш нь сунгах вэ? гэдэг асуултанд хариулт авахаар тэргүүн А.Уянгатай утсаар холбогдсон юм.
25-р тусгай дунд сургууль гэж байдаг шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг. Хөгжлийн бэрхшээлтэй болж төрсөн нь лав л тэдний буруу биш. Ийм хүүхдүүдээ өсгөдөг, алс ирээдүйд нь зовнидог, хөгжлийн бэрхшээлтэй ч сайн хүн болгохыг хүсдэг эцэг эхчүүдийг ч давхар баярлуулахын тулд “Өгөх өдөр” нэгийг сэджээ. 2011 онд тохиох “Үндэсний өгөх өдөр”, “Бодлын хулгайч” кино дэлгэцэнд гараад удаагүй үетэй давхацлаа. Тус уран бүтээлийн эхний хоёр өдрийн орлогыг киног бүтээгчид “Өгөх өдөр”-т зориулах аж. 25-р сургуулийн хүүхдүүдийг хичээлд нь хүргэх зориулалттай микро автобусыг долоон жилийн өмнө Герман улсын ЭСЯ-ныхан хандивлажээ. Ихэвчлэн гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн баяр баясгалангийн салшгүй нэг хэсэг болсон энэхүү унаа одоо мэдээж хуучирч муудалгүй яахав. Ийм учраас энэ жил “Үндэсний өгөх өдөр”, өглөгийн гараа 25-р сургуулийн багачуудад сургуулийн насны хүүхэд зөөхөд зориулагдсан тав тухтай дулаахан том оврын автобус болж очих нээ
Дашрамд хэлэхэд тус хөдөлгөөн Shuud TV, Shuud.mn сайтаас зохион байгуулсан “Сайн үйлс-2010” төслөөс “Оны онцлох сайн үйлс”–ээр шалгарсан юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. “Үндэсний өгөх өдөр”-ийг санаачилсан залуучууддаа нэг жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
Н.Энгүүн