Эмэгтэй хүн хөхөвч зүүх нь хөхний хорт хавдартай болох магадлалыг 21 дахин ихэсгэдгийг Америкийн эрдэмтдийн судалгааны дүн харуулжээ. Эрдэмтэд удаа дараа санал асуулга явуулж, эрсдэлийн бүлгийнхний дунд тестийн судалгаа явуулахад, хоногт 12-оос цөөн цагаар хөхөвч зүүдэг эмэгтэйчүүд хавдартай болох эрсдэл хөхөвч хэрэглэдэггүйчүүдээс 10 хувиар илүү байв. Харин бүтэн өдрийн турш хөхөвч зүүдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдартай болох эрсдэл 125 дахин илүү байдаг аж. Үүнтэй холбоотойгоор, хөхөвчтэйгөө унтахгүй байх, хэмжээндээ тохирсныг сонгож байх, өргөгчтэй хөхөвчнөөс зайлсхийх, хөвөн даавуун материалтайг сонгох, спортын буюу бариу хөхөвчийг өдөр тутам хэрэглэхээс зайлсхийх, мөрөвчгүйг сонгохгүй байх, эцэст нь хөхөвчнөөс татгалз гэсэн зөвлөгөөг эрдэмтэд өгсөн байна.