logo
Сүм хийдийн аюулгүй байдлыг хангана

Сүм хийдийн аюулгүй байдлыг хангана

2017/02/14

Сар шинийн баярын аюулгүй байдлыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашныбайгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыгхэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгана. Мөн мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагынажилтан, иргэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш