logo
Байгууллага хооронд гэрээ байгуулах журмыг баталлаа

Байгууллага хооронд гэрээ байгуулах журмыг баталлаа

2017/02/16

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа төсөвт байгууллага гадаад улсын байгууллагатай байгуулж байгаа баримт бичгийг “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-аар зохицуулдаг.

Энэ дагуу Гадаад харилцааны яам тухайн гэрээний агуулга, зохицуулж байгаа харилцаа, цаашид хэрэгжүүлэх ажил зэрэг нь бодитой, үр дүнтэй эсэхийг хянахын зэрэгцээ тухайн улстай байгуулсан Засгийн газар хоорондын түвшний баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, хоёр хэл дээрх эх бичвэр ижил байгаа эсэхийг шалгадаг байна.

Яам  2015 онд 63, 2016 онд 79 баримт бичгийг хянаж, санал, зөвлөмж өгчээ. Ингэхэд Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцээгүй, тухайн шатны удирдлага эрх мэдэл, бүрэн эрхээ хэтрүүлсэн, Засгийн газар хоорондын гэрээгээр нэгэнт зохицуулсан асуудлаар дахин гэрээ байгуулсан, гэрээний төсөл боловсруулахдаа олон алдаа гаргаж, зөвхөн айлчлал хэрэгжүүлэх зорилгоор 1-2 өгүүлбэртэй, хэлбэр төдий гэрээ хийх, зөвхөн гадаад хэлээр байгуулах зэрэг ноцтой алдаа дутагдал их гарч байжээ.

Энэ бүхнийг засч залруулах үүднээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш