logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017/02/20

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 24.  Сумъяа гараг. Таван шар мэнгэтэй, Эрхтэний тэнгэрт одтой, шар бар өдөр.

Барилдлага: Идэр  
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй    
Суудал:
Мод

Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Санамсаргүй харилцааны алдаа гаргаж магадгүй. Танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Ажлынхаа цагийн хуваарьт анхаар. Өдрийн эхэнд чухал уулзалт бүү товло. Танил нөхдийн сайхан амлалтанд хууртахаас болгоомжил. Эелдгээр татгалз. Мөнгөний асуудал дээр бусдад бүү итгэ.


ҮХЭР (4/20-5/20)

Санхүү, мөнгөний асуудалд ээлтэй өдөр. Ямар нэг бизнес эрхлэхэд тааламжтай өдөр болно. Мөнгөний боол бололгүй, ажлаа чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс рүү мөнгөн урсгал өөрөө чиглэх магадлалтай. Төвөгтэй гэрээ хэлэлцээр, шийдвэрлэх асуудлаас бүү хойш суу. Гадаад томилолт, алсын ажилд явах магадлалтай байна. Бизнест аз үзэхээс өөрө аргагүй бол түүнд хэт бүү найд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амжилтад хүрэх өргөн боломж таны өмнө нээлттэй байна. Энэ боломжыг ашиглаж чадвад танд нэр алдар, эд баялаг ирнэ. Та баян тансаг хүн болж чадна. Гол нь хууль зөрчихгүйгээр, хар тамхи, мөрийтэй тоглоомоос зайлсхийж, эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт бүү хий.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сонор сэрэмжтэй байх өдөр. Зарим хүмүүс амархан мөнгө олох нь гэж бодоод эд хөрөнгөө алдах эрсдэл байна. Тиймээс маш анхааралтай бай, муу хүнд бүү итгэ. Хөнгөхөн орж ирэх мөнгө, яг одоогоор таны эргэн тойрон эргэлдээгүй байна. Алс хол явах ажлаа сайн тооцоолж чадвал ашиг өгнө. Хурц хоолноос эрүүл мэндээ хамгаал.


АРСЛАН (7/23-8/22)   

Материаллаг амьдралын хүрээнд өөрчлөлт гарч магадгүй өдөр. Материаллаг байдал өөрчлөгдөж магадгүй. Мөнгөтэй болох, үнэтэй бэлэг авах, ашиг олох магадлалтай. Өөрийн сайн талыг харуулах таатай үе. Бусдыг сайн хүндэлдэг, тусалдаг ачынхаа хариуг та авах болно.


ОХИН (8/23-9/22)

Эерэг бодол санаан дээрээ анхаарлаа төвлөрүүлж, хэрэггүй гомдлоо март. Орчин тойрныхныхоо харьцаанд бий болсон үл ойлгогдох асуудлыг шийдвэрлэхэд манлайлан оролц. Гэхдээ хов живээс холуур шийд. Энэ нь таны нэр хүндийг өсгөнө. Уйтгартай, нэгэн хэвийн ажлаа хийж, таагүй хүмүүстэй харилцаж байгаа бол бүгдийг түр ч атугай хаях аялалд бэлд. Гэр орны аж ахуйн ажлыг даруй шийдвэрлэх шаардлага гарч, энэ нь таныг багагүй ядрааж, уйтгартай болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хувь тавилан өөрчлөгдөх магадлалтай өдөр. Хувь заяа тань гэнэт эргэж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Нуугдмал авъяас тань илрэх, идэвхжих сайн талтай байна. Зохион бүтээх болон илтгэх ажлын амжилт их байна. Аз туршсан, төлөвлөгөөгүй ажлаас зайлсхий. Аз ивээсэн ч ихээхэн хөдөлмөрлөвөл хувь тавилан сайнаар эргэх ивээлтэй байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэргээ зорьсон санаагаараа хийнэ. Үүний тулд түр зуурын хамтрагч хэрэг болно. Бусдаас ихийг бүү шаард. Холын замд хэрэг болох хүнээ түр зуурын ашиг хонжоо хайгчдаас ялга. Та хайртай хүндээ дэндүү өндөр шаардлага тавьж байна. Зөрчилдөж буй асуудал дээрээ зөвшилцөж, алдаагаа засах алхам хий. Дараа нь харамсахгүй. Сэтгэл санааны байдал хувирамтгай байна.


НУМ (11/22-12/21)

Энэ ордныхон ямар ч ажил хийсэн амжилт хүлээж байна. Зохистой ухаалаг хэмнэлт хийж чадсанаар та багахан хугацаанд нэлээд хэмжээний мөнгөн хуримтлалтай болж чадна. Хуримтлуулсан мөнгөө хямдарсан байгаа үл хөдлөх хөрөнгө, томоохон эд зүйлс худалдан авахад зарцуулахыг танд зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Од эрхэсийн нөлөө бизнесмэнүүдийг түнштэйгээ гэрээ байгуулах ажил амжилттай байна гэдгийг зөвлөж байна. Үйл ажиллагаа тань хүч хөдөлмөр их шаардсан боловч бүтээлч байх бөгөөд энэ нь танд тааламжтай байна, Та дадлага туршлагатай нөхдөөсөө буюу ивээгчээсээ зарим асуудалын талаар зөв зүйтэй, хууль ёсны эсэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Амгалан тайван байх өдөр. Эхэлсэн ажлаа дуусгах, ажил хэргээ цэгцлэхэд сайн өдөр. Уур уцаартай хүмүүстэй тайван харьц, тэдний темпэнд орохгүйг хичээ. Ойрын өдрүүдэд эхлэх шинэ ажилдаа эрч хүч дүүрэн байхын тулд өнгөрсөн долоо хоногийн ажлын үр дүнгээ дүгнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Сарын сүүл рүү ажил хэрэг таатай болж эхэлнэ. Од эрхэсийн таатай нөлөө хүмүүстэй харьцах харьцааг тань бэхжинэ. Энэ нь ажил бүтэхэд гол тусална. Даруухан байж өөрийн амжилтыг олонд бүү зарла. Бусдад бүгдээ дэлгэхээс болгоомжил. Энэ нь таныг муу зүйл, атаархлаас хамгаална.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш