Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газараас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн монгол олон улсын байгууллагын “Толгойт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага энэ сарын 23-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа сэдэвт” сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 62, 65 дугаарсургуулийн 90 гаруй сурагч оролцов.
Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ЕБС-ийн зургаан сургуулийн ахлах ангийн 194 сурагчийгоролцуулан хорт зуршлын талаар судалгаа хийжээ. Судалгааны дүгнэлтээс үзэхэд таван хүүхэд тутмын гурав нь мансууруулах бодис хэрэглэдэг хүн танина гэж хариулсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Таны ирээдүй таны гарт байна. Өнөөдрийн хийсэн сонголт бол таны ирээдүйг тодорхойлж байдаг. Тиймээс өсвөр насандаа аль болох хорт зуршлаас сэргийлэх, өөрийгөө болон найзыгаа буруу зүйлд уруу татагдахаас хамгаалж чаддаг эр зоригтой байх хэрэгтэй. Ирээдүйд хэн болох вэ гэдгийг одооноос маш сайн тунгаан бодож өөртөө бага чгэсэн өөрчлөлт, шинэчлэлт хийж зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байж ирээдүйд нөлөөлөх буруу сонголтоос татгалзаж чаддаг чадвартай байгаарай” гэж захилаа.
Цаашид өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ахлах ангийнхан болон оюутан залууст зориулан зохион байгуулах юмгэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.