МБСХ-ны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Монголд байхгүй буудлагын тийрийг хувийн хөрөнгөөрөө бариулсан гэнэ. Бариулаад зогсохгүй холбооныхоо мэдэлд хүлээлгэж өгөх гэнэ. Үгүй, яамай даа, спортын холбоод удирдаж байсан “бэлтэй” эрчүүдээс хэн нь ийм “зүрх” гаргасан юм бол. Цөстэй аавын хүү Э.Мөнх-Очир Буудлагын төв бариулах болсон нь ийм учиртай. Буудлагын холбооны Ерөнхийлөгч болсон даруйдаа ТСТ-тэй “түнжин хагарсан” гэдэг. Тамирчдыг нь гадуурхаж, тэмцээн уралдаан явуулахгүй хавчаад байхаар нь БХТН-ийн хамаг булхайг илчилж төрийн өмчийг луйвардсан хэргээр “дайн зарласан” гэж байгаа.
ТСТ-д бэлтгэл хийхээр очсон шигшээ багийн тамирчид “доогуур харж дорой дуугарах”-аас өөр аргагүй, нөгөө бол граж энэ тэрхэн бараадаж бэлтгэлээ хийдэг байсан гэдэг. Аргагүй ч биз, монголд үзээд өгье ч өөр тийр байхгүй үе юм чинь. Шартай, шазууртай Э.Мөнх-Очир эдүүгээ цоо шинэ “Буудлагын төв”-ийг хувийн хөрөнгөөрөө барьж МБСХ-нд хүлээлгэн өгөх нь. Нэг хэсэг нь төрийн өмчийг ТББ нэрээр луйвардаад хувьдаа авч, тамирчдыг нь гудамжинд гаргадаг байхад, хувийн хөрөнгөөрөө барьж байгуулаад тамирчиддаа өгдөг нь спортод ч бас хэд билээ. Шазууртай л эр юм.