Автомашин түрээслүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн зохион байгуултанд оруулах, хяналт тавих, соёлтой боловсон жуулчин тээврийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг холбоо нь дараах зорилготой Монголын авто машин түрээслүүлэгчид, жуулчин тээврийн холбоо байгуулагдсан байна. Тэд энэ удаад хуралдаж,дараах зорилтуудыг дэвшүүлсэнээс,
• Холбооны гишүүдийн нийтлэг ашиг сонирхлыг төрийн болон захиргааны байгууллагын өмнө төлөөлөн хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах;
• Өөрийн гишүүдэд үйлчлэх, гишүүдээ олон улсын болон өөрийн орны машин түрээс, жуулчин тээвэртэй холбогдолтой мэдээллээр хангах, мэдээллийн зохих санг бүрдүүлэх;
• Гишүүдийнхээ үйл ажиллагаа, нийгмэд оруулж буй хувь нэмрийг сурталчлах, олон нийтэд таниулах, сургалтанд хамруулах, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
• Олон улсын болон ижил төстэй байгууллага, холбоодтой харилцаа холбоо тогтоох, хамтран тус тус ажиллахаар болжээ. Түүнчлэн холбооноос Олон улсын автотээврийн холбоонд элсэх, Олон улсын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоох, Дэлхийн замын холбоонд элсэх, Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, Төрийн болон олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгэм рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, Зорчигч тээвэр, жуулчин тээвэртэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, Холбооны сэтгүүл гаргах, Автомашин түрээсийн үйлчилгээ болон жуулчин тээвэрлэлтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай болгоход холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, Хөрш орны хил орчмын зорчигч тээвэрлэлтийг удирдан зохион байгуулах, эрх бүхий байгууллагуудаар шийдүүлэх, Зорчигч тээвэрлэгчийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, Машин түрээс болон жуулчин тээвэртэй холбоотой удирдамж, зөвлөмж, гарын авлага гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөн ажилдаа орсон аж.
Харин холбооны тэргүүний албанд "Хүчит Морьтон" ХХК-ийн захирал Б.Сүрэнжав томилогдон ажиллаж байна.