logo
Цахим гарын үсэг тухай хуулийн төслийг дэмжлээ

Цахим гарын үсэг тухай хуулийн төслийг дэмжлээ

2011/11/02
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай болоод уг хуулийг дагалдан гарах хууиудын төслүүдийг хэлэлцлээ. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар харилцааны цоо шинэ орчин үүсэх бөгөөд төрийн байгууллагын харилцаанаас эхлээд иргэд хооронд, аж ахуйн нэгжүүдийн хооронд орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөн хэрэглэх болсон. Үүнтэй холбоотой  аливаа албан ёсны гэрээ хэлцэл хийх, эсвэл “Энэ би мөн шүү” гэдгээ албан ёсоор илэрхийлэх, хэн нэг хүний өмнөөс өөр хүн аливаа үйлдэл хийхээс сэргийлэх зорилгоор тоон болон цахим гарын үсгийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага гарч байгаа ажээ.  Түүнчлэн олон харилцаа шуурхай, хурдан, илүү найдвартай явах боломж бүрдэх юм.
 Харин тоон болон цахим гарын үсэг гэсэн ялгаа энд гарч ирж байгаа юм. Тоон гарын үсэг нь хэрэглэгчийнхээ нэлээд өргөн мэдээлэл, нууцлалыг агуулах бөгөөд төрийн байгууллагад эхний ээлжинд хэрэглэх аж. Цахим гарын үсэг нь ердийн гарын үсгээрээ баталгаажуулдагтай адил хууль эрх зүйн чадамжтай зүйл бөгөөд ийм гарын үсгийг хэрэглэх нь иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй буюу ямар нэг хязгаар тогтоохгүй юм байна.  Өөрөөр хэлбэл мөнгөний тооцоо төлбөр, и-мэйл, мессэж зэргээр явуулсан зүйлд өөрийгөө баталгаажуулахаас зэргээс эхлээд аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд ч хэрэглэж болно.
 Дээрх хуулийг баталсны дараа тоон болно цахим гарын үсэг баталгаажуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай болох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш