logo
АТГ-ын цалингийн асуудлыг хэлэлцлээ

АТГ-ын цалингийн асуудлыг хэлэлцлээ

2011/11/02
Авлигатай тэмцэх газрын албан - хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай ИХ-ын тогтоолын төслүүдийг  УИХ хэлэлцэхээр боллоо. Энэ тухай өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн юм.
     Ирэх ронд төрий албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байгаа.  Харин дээрх байгууллагуудын  хувьд бие даасан хараат бус байдлыг хангах үүднээс цалинг нь  УИХ тогтооно гэж заасан байдаг учир ийнхүү тусдаа хэлэлцэгдэхээр орж байгаа ажээ.
    Харин үүнтэй холбоотой цалингийн асуудлыг УИХ хэлэлцэж байхгүй гэсэн зарчим барьж байгаа. Үүнийг хангахын тулд Засгийн газар хуууийн төсөл оруулж ирэх ёстой ч удааширч байгааг З.Энхболд нарын зарим гишүүн анхааруулж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш