logo
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2017/03/24

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон, говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрхийг  анхааруулж байна.

2017 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  өдөртөө 0-2 хэм дулаан байна.


2017 оны 03 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн , 26, 28-нд баруун  аймгуудын нутгийн хойд, 27-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар  бага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө  2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш