Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-өөр ТЭЗҮ боловсруулах Азийн хөгжлийн банкны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн төлөвлөлтийн зарчмууд, ажлын төлөвлөгөөгөө нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд танилцууллаа.
Уг төсөл нь гэр хороолол руу чиглэгдсэн бөгөөд одоогийн хотын бүтцийг оршин суугчдын орлогын шатлалд нийцсэн олон төрлийн орон сууцны төрлийг бий болгоход чиглэгдэж байна. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан стандартын дагуу шаардлагатай сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай барилга байгууламж зэрэг байх юм.