logo
Д.Амарбаясгалан Дорноговь аймагт ажиллалаа

Д.Амарбаясгалан Дорноговь аймагт ажиллалаа

2017/03/25

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод салбарын дэд сайдууд өчигдөр Дорноговь аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан иргэдтэй уулзах үеэрээ намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "МАН зөвхөн сонгуулийн үеэр орон нутагт ажиллах бус бусад үед ч орон нутагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэйгээ уулзаж, санаа бодлыг нь сонсож, намын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж байх зорилгыг тавьж байгаа.

Манай нам УИХ-д олонхи болж, Засгийн газраа бүрдүүлээд эдийн засгийг сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд анх удаа өсөлттэй гарсан нь манай намын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм.

Энэ бол сэтгэл, зүтгэл байгаад, төрд хоёргүй сэтгэлээр ажилвал богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийн жишээ юм. Бид цаашид МАН-ын мөрийн хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлнэ" гэж хэллээ.

Харин Дорноговь аймгийн иргэдийн зүгээс Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болсонтой холбоотой болоод боловсролыг салбарт хийж хэрэгжүүлж буй ажил, Аймгийн 30 жил ашиглагдсан уурын зуухыг шинэчлэх үү гэх мэт олон асуултыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод салбарын дэд сайдуудаас тодруулж, хариулт авсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш