logo
Эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж байна

Эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж байна

2017/03/25

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт "Эх дэлхийн цаг" арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэхийг уриалж, Эх дэлхийнхээ төлөө нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэдэг. Энэ жил "Эх дэлхийн цаг” арга хэмжээг өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэнэ.

Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз, Дэлхийн Байгаль хамгаалах сан энэхүү арга хэмжээг сүүлийн гурван жил хамтран тэмдэглэж байгаа бөгөөд өнөөдөр МҮОНТ-ээр 21 цагаас 22 цагийн хооронд "Эх дэлхийн цаг” хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яамны төлөөлөл, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн захирал Д.Батболд, Даян дэлхийн ногоон хөгжлийн сангийн Монгол дахь төлөөлөгч Жон Лайонс нар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлт, зүй зохистой хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний талаар ярилцах юм.

Та бүхнийг "Эх дэлхийн цаг”-т нэгдэхийг уриалж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш