logo

"Хөөрхөн зүрх" аянд нэгдэцгээе

2017/03/27

Зургаахан настай охин "ЭЭЖЭЭ МИНИЙ ЗҮРХ ХӨӨРХӨН Ш ДЭЭ. ТА МИНИЙ ЗҮРХИЙГ АВЧИХААЧ" гэх үрийнхээ үгээр энэхүү аянаа нэрлэсэн залуу гэр бүлийн хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Учир нь Т.Мөнхбадрал гэх энэ бүсгүй төрөлхийн зүрхний гажиг хүнд хэлбэр, бактерийн гарлалтай эндокардит, баруун ховдолын гарах хэсгийн вегетаци гэсэн оношоор яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Маш их хэмжээний мөнгө шаардлагатай болж элэг нэгт монголчуудаасаа ийнхүү хандив хүсэж байна. Т.Мөнхбадралын хувьд цэл залуу ихийг хийж бүтээсэн насан дээрээ явж байгаа бөгөөд түүний бие өнгөрсөн оны 12 сараас эхлэн эрс муудсан. Хагалгааны зардал нь 150,000,000 төгрөг тул мөр зэрэгцэн суралцаж буй элэг нэгт оюутан залуус та бүхэн “Хөөрхөн зүрх” аянд нэгдэж, алаг бяцхан үрийн ээжид зүрх бэлэглээч хэмээн уриалж байна.

Одоогоор түүний хагалгааны үндсэн зардал болох 150,000,000 төгрөгний 40,000,000  сая төгрөг цугласан байна. Т.Мөнхбадралын хувьд Отгонтэнгэр Их Сургуульд ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн удирдлагууд, багш ажилтнууд, оюутан сурагчид нийт 4 сая гаруй төгрөг цуглуулж эмчилгээний зардалд хандивласан. Мөн Бээжингийн багшийн их сургуулиас хандивийн гараа сунгасан байна. Охины ангийнхан болоод эцэг эхчүүд нь хандив өргөж, мөн маш олон уран бүтээлчид энэхүү аянд нэгдэж хандивын гараа сунгаад байна.

Т.Мөнхбадралын нөхөр ийнхүү захидал бичжээ.

Ууганбаярын гэр бүлээс танд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хайрт хань Т.Мөнхбадрал нь одоо 32 настай. Тэрээр 2016 оны 12 сараас биеийн байдал эрс муудаж, зүрхний төрөлхийн гажиг хүнд хэлбэр /Баруун ховдолын гарах хэсгийн том хэмжээний вегетацит/-тэй тул Монголд эмчлэх боломжгүйн улмаас яаралтай гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан юм. 

Бидний сураглаж мэдсэнээр БНХАУ, БНСУ, БНЭУ-д хагалгаанд орох боломжтой бөгөөд хагалгааны зардал болох 150.000.000 төгрөг хэрэгтэй болсон тул элэг нэгт халуун сэтгэлт Монгол ахан дүүс минь, миний хайрт хань, охины минь ээжид ХӨӨРХӨН ЗҮРХ хайрлаж чин сэтгэлийн халуун гараа сунгаж, дэмжлэг үзүүлээч. 

Хайрт хань Т.Мөнхбадралд минь охиныхоо эрүүл энх өсөн торниж байгааг харах, хайртай дотно хүмүүстэйгээ хамт байх урам зориг сэтгэлийн хүч хайрлан дэмжлэг үзүүлээч гэж манай гэр бүл ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ гуйж байна.

Хаан банк 5085036099 Т.Мөнхбадрал
Голомт банк 2209316946 Б.Ууганбаяр

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ хэмээжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш