logo
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017/03/29

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 1. Буд гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.

Барилдлага: Үл зохилдох   
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
Суудал:
Огторгуй

Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Зөрчилтэй өдөр. Нэг талаас бусдаас үл хамааралтай байх. Нөгөө талаас бусдыг захирах гэсэн эрмэлзэл зөрчилдөнө. Хэрвээ та өөрийн гэсэн зорилгодоо итгэлтэй байж чадвал сэтгэл санааны хүчтэй ачаалал, ихээхэн хариуцлагыг тэсвэрлэж улмаар оюун ухааны хүнд шийдлүүдийг шийдэж чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Нэмэгдэл орлогын эх үүсвэр, үйл ажиллагааны төрлөө хайхад хамтын үйл ажиллагаа ихээхэн амжилттай болно. Өөрчлөлтөд сэтгэл хангалуун байж, хөнгөн хуумгай алхам бүү хий. Учир нь ийм алхам хийвэл эхний хагас жил үүнийхээ шанг амсах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр нийтэч нөхөрсөг хосууд хэт зөрчилдөх боловч дотно харьцаатай болсон ч бэрхшээлтэй асуудлууд тулгарч болзошгүй байна. Тайвширч биеэ бага зэрэг барь. Та зүгээр л хайрлан дурлаж амьдралаас таашаал ав. Үүнд цаг хугацаа шаардагдах боловч хичээгээд үз.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бүх хүн тантай сайхан харьцана. Та өнөөдөр нээлттэй сайхан байна. Зан ааш муудаж магадгүй. Тэд алив зүйлд шударга хандахыг хүссэн ч, тэдний үйлдлийг хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Мөнгө төгрөг хэвийн, та багагүй орлоготой байна. Хэрэв та сар бүр мөнгөө хадгалж чадвал үр шимийг нь удахгүй мэдэрнэ. Хувийн ажлаа хөөцөлдөхөд тааламжтай. Гэрийнхэн тусламж гуйвал тэднийг дэмж.


АРСЛАН (7/23-8/22)   

Нөхцөл байдал гэнэтийн азтай тохиолдол танд тусламж авч ирнэ. Томоохон худалдаа хийх эсвэл үнэ цэнэтэй бэлэг хүлээж авах боломж гарна. Бүү залхуур. Мөрөөдлийн хүч таны өмнө өргөн боломж нээнэ. Хэдийгээр та цаг зав хомс ч амрах болон гэр орны ажлаа бүү март.


ОХИН (8/23-9/22)

Та өнөөдөр бусадтай адилгүй байна. Санасандаа хүрч чадна. Хүмүүс таныг нийгмээс тусгаарлагдсан мэт бодно. Бүгдийг ухаалгаар зохицуул. Өнөөдөр ухаалаг байж аливаад цэгцтэй ханд. Эрсдэлтэй алхам, хуурамч саналаас зайлсхий. Уйтгартай хүнтэй танилцах гэсний хэрэггүй. Уучилж, бэлэг өгч, бэлэг авч, хүсэлт биелүүлэх зэрэгт өлзийтэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эргэлзээгүй хамгийн сайн цаг үе иржээ. Хувийн амьдрал харилцаа холбоо, санхүү мэргэжлийн үйл ажиллагаанд амжилт авчрах өдөр. Гол нь олдсон боломжийг зөв ашигла. Зээл өгч, шуудангаар илгээмж явуулж, хэлэлцээр хийж болно. Хайрын харилцаа энэ үед гүнзгийрч тааламжит үедээ ирнэ. Гэрээслэл, захиас үлдээхэд сайн өдөр.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сайн өдөр. Сэтгэл санаа тогтуун, зохистой байна. Шинээр хүнтэй танилцана. Хүч бололцоо, оюун ухаан, хөрөнгө мөнгөө шинэ салбарт сорьж тавь. Шийдэмгий үйлдэл, түншийн тусламжаар материаллаг байдал сайжирна. Гэхдээ өөрийн хүч, боломжийг хэтрүүлж бүү үнэлээрэй, түүнд чинь хязгаар гэж бий шүү.


НУМ (11/22-12/21)

Амьдралдаа амжилт олно. Шинэ танилууд ашигтай мэдээлэл өгнө. Бизнес, сургалт, алсын аялалтай холбоотой саналууд ирэх магадлалтай. Эргэн тойрныхондоо бүрэн итгэ. Ингэснээр итгэлтэйгээр урагшлах болно. Дээрх саналуудаас бүү татгалз. Гэхдээ бодож үз. Хөнгөн шингэн нөхөрсөг, уриалагхан байдлаараа өнөөдөр ялгарна. Иймээс хүмүүс танд татагдвал бүү гайх. Аав ээждээ баярлаж явдгаа хэл. Тэдэнд нас нэмнэ. Шинэ танилуудтай нөхөрлөх болно. Хуульчид, багш нар, цагдаатай холбоотой асуудлуудаа шийд.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр үр бүтээлтэй байх магадлалтай. Та хамт олны сахилга батыг бэхжүүлэн, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулж, албан тушаалынхаа байр суурийг бүхэлд нь бэхжүүлэн, олдсон боломжуудыг ухаалгаар ашиглаж чадах бололтой. Нийгмийн ямар ч нөхцөл байдалд чиг баримжаа алдалгүй, ямар ч хүнд байдлаас гарах чадвараа ашиглаж чадах юм бол та хүслээ бүрэн биелүүлж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Томоохон худалдан авалт хийх, чухал гэрээ байгуулахад тохиромжтой өдөр болно. Өрсөлдөгч нартайгаа тендерт өрсөлдөж ялалт байгуулж чадна. Ямар ч сэтгэлийн хөдөлгөөн хэрэггүй. Эрүүл тооцоогоор ажилла. Өрсөлдөгчөөсөө чухал захиалгыг нь булаан авснаар өөртөө ихээхэн хариуцлага үүрч байгаа гэдгээ санаж явахыг од эрхэс зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Та найз нөхөдтэйгөө хэтэрхий их цаг дэмий үрж байна. Дэмий зугаацаж байна гэсэн гомдол сонсоно. Энэ асуудлыг шийдэж, буулт хий. Ихэнх хүмүүс материаллаг байдлаа сайжруулах боломжтой байх ба үүний дүнд таны ажил амжилттай дуусах эсвэл гэнэтийн тусламж авах болно. Өөрийн үзэл бодолдоо хатуу хэвээр үлдэж зөвхөн харилцан ашигтай холбоог л тогтоогоорой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш