Яг одоо дэлхийн аль ч улс орны удирдагчдын нэр хүнд маш доогуур байна. Барак Обама дахин сонгогдох магадлал бага боллоо. Саркози, Меркел нар нийлээд ч Европын эдийн засгийн хямралыг зогсоож чадахгүй байна. Японы болоод Энэтхэгийн ерөнхий сайдын нэр хүнд муу байна.
Арабын ертөнцөд хувьсгал гараад бараг 10 сар өнгөрч байна. АНУ болон Европын улсуудад “Хөрөнгийн биржийг эзэл” гэсэн уриатай эдийн засгийн хямралыг зогсоохыг шаардсан жагсаал Лондон, Мадридыг оролцуулаад 70 гаруй улсад газар аваад байгаа. Харин нэг улс эдгээр хямралын алинд ч өртөөгүй байна. Удирдагчийнх нь нэр хүнд ч муугүй байгаа. Энэ нь Латин Америкийн Аргентин улс.
Аргентинчууд саяхан Кристина Фернандез де Кирчнерийг Ерөнхийлөгчөөр улираан сонгосон. Кирчнер Аргентины 23 мужийн 22-т нь илт давуугаар ялалт байгуулсан юм. Аргентины эдийн засаг сүүлийн 8 жил тасралтгүй өсч, энэ онд ДНБ нь 9 хувиар өсчээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30 хувиар нэмэгдэж, гол экспортын бүтээгдэхүүн болох буурцагны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна. Худалдааны гол түншүүд болох Хятад, Бразил улсуудын эдийн засаг тогтвортой өсч, дотоод зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаа нь Аргентины экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн таатай орчин бүрдээд байна. 2001 онд Аргентинчуудын өр тэнгэрт хадаж, хоёрхон долоо хоногт Аргентины таван ерөнхийлөгч солигдож байсан. Банкууд дампуурч, иргэдийн хадгаламж тэр чигээрээ юу ч үгүй болсноор иргэд гудамжинд жагсаж, эмх замбраагүй байдал үүсч байсан. Харин Аргентинчууд энэ хүндрэл бэрхшээлээсээ гарч чаджээ.
Аргентины засгийн газар Инфляци 9 хувьтай байна гэж мэдээлж байгаа. Харин бие даасан хувийн мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаагаар инфляцийн төвшин аль хэдий нь 25 хувьд хүрчээ. Ерөнхийлөгч Кирчнер бүгдэд Үхрийн мах! Бүгдэд загас! Бүгдэд Телевизор гэж уриалан сонгуулийн компанит ажлаа явуулж байсан. Эрчим хүч, Нийтийн тээвэр, ундны ус зэргийг улсаас төлж байхаар болсон нь ДНБ-ий 5 хувьтай тэнцэх мөнгө юм. Өөрөөр хэлбэл Аргентинчууд сард 2 тэрбум доллар зарцуулж байж, улсаас амласан мөнгөөр ахуйн асуудлаа шийдүүлж байна. Энэ бодлого 2001 оны үед зөв байсан. Учир нь тэр үед дэлхийн эдийн засгийн өсөлт сайн байсан. Харин одоо бодлогоо өөрчлөхгүй бол дэлхий хямарч, Хятад болон Бразилын эдийн засаг өсөлт удаашрах төлөвтэй байгаа. Бүтээсэн баялгаа сэтгэлийн хөөрлөөр гамгүй үран таран хийж байгаа, бүхнийг төрөөс даадаг тогтолцоогоо өөрчлөхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт ерөнхийлөгч Кирчнерийн мөнгө дуусна гэж эдийн засагчид анхааруулж байна. Ерөнхийлөгч Кирчнерийн ард түмэнтэйгээ хамт бүжиглэж, цэнгэсээр л байна. Мөнгө нь урссаар л байна.
Shuum.mn