Олон жилийн турш яригдаж байгаа тэтгэврийн зөрөөг хэрхэн арилгах вэ гэдэг асуудал тийм амар, нэг амьсгаагаар шийдэх зүйл биш гэнэ. Улсын хэмжээнд 105300 төгрөгийн тэтгэвэртэй 75 мянган иргэн байгаа бол 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 40 мянга, 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан 60 гаруй мянган иргэн байдаг аж. Харин тэтгэврийнх нь зөрөөг арилгахад инфляциар индексжүүлэх үү, үнийн өсөлтөөр индексжүүлэх үү, эсвэл ажилласан жилээр нь, хүнд хортой нөхцөлөөр үү гээд олон асуудал бас тулгардаг байна. Зөвхөн үнийн өсөлтөөр тооцоод 1995, 1990 оноос өмнөх тэтгэвэр авагчдын хэмжээнд аваад үзэхэд тэтгэврийн зөрөөг арилгахад нэг сард 60 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Цаашдаа тэтгэвэр авагчдын тоотойгоо уялдан сар жилээр өснө. Тэтгэврийн зөрөөг нэг удаа ингэж арилгалаа ч 2000 оноос хойш үнийн индекстэй уялдан дахин зөрөө гарахаар байгаа аж.
Харин үүний оронд суурь тэтгэврийг бий болгох нь тэтгэврийн зөрөөг арилгах гольдролд оруулах эхний алхам болно гэж үзэн Засгийн газраас Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьжээ. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди уг хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үеэр дээрх тайлбарыг өглөө.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар манайхтай ижил түвшингийн эдийн засаг, улс төрийн онцлогтой орнуудын хувьд өнгөрсөн 10-аад жилд нэрийн дансны тогтолцоо үр дүн тааруу байгааг гэсэн дүн гарсан гэж дуулгасан юм. Энэ тогтолцоо нь тэгш хуваарилалт бий болгож чадаагүй, орлогыг тэнцвэртэй бий болгож чадаагүй учир шимтгэл төлөгчдийн хувь хэмжээ механикаар буурдаг байна. Тиймээс олон улсад хэрэглэж байгаа суурь тэтгэврийн зарчмыг хэрэглэхийг илүүд үзэж байгаа аж.
Хуулийн төсөлд тусгаснаар суурь тэтгэврийн хэмжээг Засгийн газар тогтоох бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч буй иргэдэд олгох суурь тэтгэврийн дээд хэмжээ нь Хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиас, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч буй иргэдэд олгох суурь тэтгэврийн дээд хэмжээ нь мөн түвшингийн 75 хувиас тус тус илүүгүй байхаар тусгажээ.
Суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлэхээс гадна өмнөх жилийн өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлт, өмнөх жилийн цалин хөлсний улсын дундаж өөрчлөлттэй уялдуулан индексжүүлж болох аж.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, суурь тэтгэвэр гэдэг нь төсвөөс хараат тогтолцоо. Жил бүр улсын төсөвт хөрөнгө сууж таарна. Жил бүр тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж таарна. Үүнийг анхаарах. Суурь тэтгэвэр гэхээсээ өмнө тэтгэврийн зөрүүг арилгах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, сүүлийн 20 жил авч байгаа тэтгэвэр өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Энэ зөрүүг арилгаж өгөөч гэдэг ч бодитой арилгах арга хэмжээ авч чадахгүй байна. Зөрүүг шийдээд инфляцтай уялдуулсан итгэлцүүрийг шийдэхгүй бол энэ зөрүү байнга л явна. Зөрүүг эхэлж ярьж байж суурийг ярих нь зөв юм биш үү гэсэн байр суурьтай байсан юм.
Түүнчлэн Д.Оюунхорол, С.Бямбацогт нарын гишүүд ч тэтгэврийн зөрүүг арилгахад анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Д.Оюунхорол гишүүний хэлж байгаагаар , тэтгэврийн зөрүүг яаралтай арилгах хэрэгтэй байгаа аж. Ингэхгүй бол 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс жилдээ 7000-8000-аар цөөрч байгаа гэлээ.
Ийнхүү байнгын хороогоор суурь тэтгэврийн тухай хэлэлцэх явцад тэтгэврийн зөрүүний асуудлыг нэлээн хурц хөндсөний эцэст гишүүдийн олонх нь Нийгмийн суурь тэтгэврийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.