Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд Монгол Улсын үндэстний цөөнх (уйгур угсааны Тува иргэд) 130 гаруй өрхийн 600 гаруй цаатан иргэн амьдардаг. Эдгээр иргэдийн хэл, соёл, ёс уламжлал, зан заншил, шашин шүтлэг, өвөрмөц амьдралынх нь хэв шинжийн талаар бүрэн хэмжээний баримтат киног Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат хийхээр төлөвлөж ажиллаж байна.
Баримтат кино хийх ажилд шинжлэх ухаан, угсаатны зүй, ёс зан заншил, хүний эрх эрхчөлөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаатай холбогдуулан киноны төслийг багийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2017 оны гуравдугаар сарын 31-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар баримтат кино бүтээх ажлын явцын талаар ярилцаж, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд хэрхэн тусгасан талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.