Түүнчлэн ээж охин хоёрыг гадаадын иргэдээс авсан хээл хахуулийн мөнгө болох 1,8 сая ам.долларыг төлүүлэх шийдвэр гарсан байна.
Харин Грийнс-ийн гэр бүлийнхэний хувьд, АНУ-ын Гадаад дахь авлигын асуудалтай тэмцэх хуулийг зөрчсөн гэж үзэн 2009 онд шалгаж, тэднийг гадаадын албан тушаалтанд хахууль өгсөн болохыг тогтоож, 6 сарын гэрийн хорио, 250000 ам.долларын торгууль оногдуулж байжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Грийнс-ийн гэр бүлийг Их Британи болон Сингапур улс дахь хуурамч компаниар дамжуулан мөнгө шилжүүлж, 13 сая орчим ам.долларын гэрээ байгуулж байсан талаар нотлох баримт танилцуулсан байна.
Грийнс нарт холбогдох хэргийн дуулиан гарсны дараагаар Сириван-г шалгах зайлшгүй шаардлага гарчээ. Уг хэргийг Тайланд Улсын Тусгай субьектын гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаад Авлигын эсрэг үндэсний хороонд шилжүүлж, тус хороо нь түүнд шийтгэх ял оногдуулжээ.