logo
Сурагчдаас мөнгө, хандив авч буй талаарх гомдлыг шалгаж байна

Сурагчдаас мөнгө, хандив авч буй талаарх гомдлыг шалгаж байна

2017/04/10

“Боловсролын байгууллага, сургуулийн захирал, багш, сурган хүмүүжүүлэгч нар сурагчдаас үндэслэлгүй мөнгө, хураамж, хандив авч байна”, “Шалгалтын комиссыхонд мөнгө цуглуулж өгч байна” гэх гомдол, санал АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд сүүлийн үед цөөнгүй тоогоор ирж байна.

Эдгээр гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газраас холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шалгаж байгаа бөгөөд сургуулийн төгсөлт, элсэлтийн шалгалт эхэлж буй энэ цагт сурагч, оюутнуудаас элдэв хураамж, хандив нэрээр мөнгө татан авах хууль бус үйлдлүүдийг гаргахгүй байх, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагад зөвлөжийг хүргүүлсэн байна.  

Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус энэхүү үйлдлийн талаарх санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш