logo
“Төрийн тансаглал” нээлттэй өдөрлөг болов

“Төрийн тансаглал” нээлттэй өдөрлөг болов

2017/04/10
Төрийн өмчит компаниуд 10,8 их наяд төгрөгийн өртэй гарсан нь нэгхэн жилийн өмнө. Энэ бол иргэн бүрийг, намайг, таны ээжийг, хөршийн нялх үрийг 3,6 сая төгрөгийн өрөнд оруулчихсан гэсэн үг. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдээр тэд хамгийн ашигтай, дэвшилттэй, үйл ажиллагаа нь сайн сайхан яваа мэт харагдуулах өдөрлөг зохион байгууллаа. Ард түмний өмчийг захиран зарцуулж, залуурдан явж чадаагүй их өрөнд унагасан дарга нарт ямар хариуцлага тооцож, тогтолцоог хэрхэн өөрчилсөн бэ. Юу ч өөрчлөөгүй.



Харин тэд өөртөө өндөр цалин хангамж баталж, тухтай машин хөлөглөж, төрийн мөнгөөр тансагладаг хэвээр. Ядарсан иргэдээ хэдий болтол ингэж басамжлах вэ. Хамгийн үнэтэй машин, хаус, эдлэнгүүдээ төрийн мөнгөөр авч, улирал бүр өөрсдийгөө шагналд тодорхойлон нэмж “иддэг” хэрнээ удирддаг компаниудаа алдагдалтай ажиллуулдаг нь тэдний онцлог. Сард сая саяар нь авдаг дарга нар төрийн тасаглалаа үргэлжлүүлэхийн тулд багаа зүүгээд иргэдийн дунд инээж зогссон дээрх арга хэмжээнд хэдэн төгрөг зарцуулсан бол.

Э.Бат
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш