logo
Мэдэгдэл

Мэдэгдэл

2017/04/11

"Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр"-т хамрагдсан ХЗХ-дын нөхцөл байдлыг харгалзан Хорооны 2015 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 361 дүгээр тогтоолоор "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам"-ын зарим заалтыг хасах, дагаж мөрдөх зарчимд өөрчлөлт оруулсан.

Дээрх тогтоолын хэрэгжилтийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул 2017 оны 1 дүгээр улирлаас эхлэн Хороо нь санхүүгийн тайланг хүлээн авахдаа бусад хоршооны нэгэн адил тооцох болсныг мэдэгдье.

Иймд Нийслэлийн төсөл хөтөлбөрт хамрагдсан ХЗХ-дод энгийн ХЗХ-ны мастер файлыг ашиглахыг анхаарна уу.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш