logo
Бурхан тахил, судар зэрэг эртний эд зүйл хил нэвтрүүлэхийг завджээ

Бурхан тахил, судар зэрэг эртний эд зүйл хил нэвтрүүлэхийг завджээ

2017/04/12

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид 2017 оны 04 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлээд байна. Тухайлбал, иргэн Г нь 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ. Уг хэргийг Замын-Үүд сум дахь цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Мөн хоёр автомашинд ачсан, баримт бичгийн бүрдэлгүй 1700 ширхэг гүйлсний модыг илрүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулахад ХХАА-н сайдын 2015 оны А-90 тоот тушаалын хавсралтын Гадаад хорио цээртэй зүйлийн жагсаалтад орсон дорнын үрэлж эрвээхэй илэрсэн тул тээврийн хэрэгслийг саатууллаа. Түүнчлэн жимсний улаан хачиг илэрсэн 0.8 тонн алимыг хураан авч, цацаг далавчтан илэрсэн илэрсэн төмсийг гүний хяналтад шилжүүлэн, албан шаардлага өгөв. Үүний зэрэгцээ 20 тонн натрийн нитрит буюу химийн бодисыг тээвэрлэх горим зөрчсөн зургаан автомашиныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ аваад байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш