ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад хууль, эрх зүйн анхан шатны боловсрол олгох “Ертөнц” төслийг www.tug.mn сайтаас санаачлан амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Эхний хичээлийг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Ертөнц” дунд сургууль дээр өчигдөр /2017.04.10/ заасан юм. Төслийн хүрээнд Монголын шилдэг хуульч, өмгөөлөгчдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллахыг урьсан. Урилгын дагуу өмгөөлөгч Г.Батбаяр анхны хичээлийг зааж, төслийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Энэхүү төслийн хүрээнд Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх ЕБС-иудад төлбөргүйгээр хичээл заах юм. Тиймээс сонирхсон сургууль, албан байгууллага 94181087 болон 93149079 утсаар холбогдон хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг олгох хичээлийг заалгах боломжтой. Ирээдүйн эрх зүйт иргэнийг бий болгоход хүн бүрийн оролцоо хамгийн чухал учир хуулийн байгууллага, цагдаа, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудыг ч мөн хамтран ажиллахыг уриалж байна.