logo
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

2017/04/14

Малчид, иргэдийн анхааралд: 14-нд  ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун  болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж,  бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-14 метр хүрч  зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 19-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш