Уншигч Та бүхэнд хиймэл шүдний талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхийг хүслээ. Ингээд юуны түрүүнд хиймэл шүд үүсэх болсон шалтгаан, хэрхэн үүссэн талаар сонирхуулъя.
Хүн эхээс төрөхдөө шүдгүй төрж, 20-30 насандаа 28-32 шүдтэй болдог. Хүний амьдралын явцад шүдний эгнээнд согог үүсч улмаар зажлах, хоол боловсруулах, ярих үйлд хямрал учруулдаг. Нэгэнт үүссэн энэхүү согогийг сэргээхийн тулд орлуулан хийж буй биетийг хиймэл шүд гэж нэрлэдэг.
Эрт дээр үеэс хүмүүс энэхүү асуудлыг янз бүрээр шийдэх гэж оролдож иржээ. МЭӨ 700-гаад оны үед хойд Италид хүн болон амьтны шүдээр хиймэл шүд хийж байсан бол, эртний Грект дархчууд зааны яс, үнэт металлаар шүд хийж байжээ. Мөн 1500-гаад оны үед Японд модоор шүд хийж байсан түүхтэй. Энэ бүх оролдлогын үед цөөн тооны шүдгүйдлийг "зохицуулахад" асуудалгүй байж.
Харин бүрэн шүдгүй болсон тохиолдолд түүнийг "аргалах" нь жинхэнэ утгаараа боломжгүй зүйл байсан. Энэ нь өнөөдөр ч бүрэн шийдэгдээгүй л байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хоншоор болон эрүүний ясанд төмөр суулгацыг суулган, түүнд тулгуурласан шүдэлбэрүүдийг хийх болсноор асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй болоод буй.
Хиймэл шүдийг амны хөндийд байрлах хэлбэрээр нь авагддаг, авагддаггүй гэж хуваадаг. Авагддаг шүд нь амны хөндийд байнга байдаггүй, унтах, цэвэрлэх үед авах боломжтой. Харин авагддаггүй шүдэлбэр нь хажуугийн шүд эсвэл ясанд суулгасан суулгацад тулгуурлан хийдэг учраас амны хөндийд байнга байрладаг. Ингээд зарим хиймэл шүдтэй танилцъя.
Хоншоор, эрүүний ясанд суулгасан суулгацад тулгуурласан шүдэлбэр (Dental Implant)
Авагддаггүй шүдэлбэрийн нэг төрөл. Энэхүү шүдэлбэр нь бэлдсэн суулгацыг (ихэвчлэн титан) мэс заслын аргаар суулгасны дараа тэрхүү суулгац дээр тулгуурласан шүд (цөгц)-ийг хийдэг. Ихэвчлэн металл , шаазан материалаар хийдэг. Мөн энэхүү суулгацыг бүрэн шүдгүй үед авагддаг шүдэлбэрийн тулгуур болгон хэрэглэдэг.
Гүүрлэсэн шүдэлбэр (Bridge Denture)
Энэ нь авагддаггүй шүдэлбэрийн төрөл юм. Хажуудаа тулгуур шүдтэй тохиолдолд хийх боломжтой. Ихэвчлэн хийлгэх гэж байгаа шүдний хоёр талын шүдэнд тулгуурлан хийдэг. Гэхдээ тухайн шүдний зажлах хүчийг бодож тулгуурыг тооцоолдог. Гүүрэлсэн шүдэлбэрийг хуванцар, металл, шаазан, металл хуванцарын хосолмол, металл шаазангийн хосолмол материалаар хийдэг.
Хуванцар тагнайтай шүд (Рlastic Denture)
Энэ нь бүтэн шүдгүй үед ихэвчлэн хэрэглэгддэг. Өндөр хөгжилтэй орнуудад шүдэлбэрмйг бэлэн болтол түр хугацаагаар зүүхэд зориулан хийдэг. Мөн уян хатан чанар сайтай хуванцар материалаар энэхүү шүдэлбэрийг хийх боломжтой.
Ган тагнайтай шүдэлбэр (Рartial Denture)
Энэ бол өнөө үед хэрэглэгдэж байгаа хамгийн боловсронгуй авагддаг шүдэлбэр. Олон тооны дэгээ даравчны тусламжтайгаар зажлалтын даралтыг бусад шүдэнд дамжуулж өгдгөөрөө давуу талтай.
/Монголын үнэн/