Япон улсын тухай та юуг мэддэг вэ?
-
Япон Улсыг японоор “Нихон” эсвэл “Ниппон” гэж дуудна. Энэ нь “Наран үндэслэх орон”, “Наран ургах орон” гэсэн утгатай.
-
Японы газар нутаг 377,914 км2. Нийт газар нутгийн 99 % – ийг Хоккайдо, Хоншюү, Шикокү, Кюүшюү арлууд эзэлдэг.
-
Япон улс тэнгис далайгаар хүрээлэгдсэн орон. Дорно зүгтээ Номхон далайгаар, өрнө зүгээсээ Япон тэнгисээр, умард талаараа Охотскийн тэнгисээр, өмнө зүгээрээ Дорнод Хятадын тэнгисээр хүрээлэгджээ.
-
Нийслэл Токио хот. 1457 онд уран барилгач, яруу найрагч Оота Доокан Эдо цайзыг үндэслэн байгуулсан байна. Энэхүү Эдо цайзыг тойрон Эдо хот сүндэрлэн боссон бөгөөд Эдо хотыг 1868 оноос Тоокёо хот гэж нэрлэн, Японы нийслэл болгосон билээ.
-
Япон Улсын төрийн далбаа нь “цагаан газар улаан дугуй нар гарч ирэх”-ийг дүрсэлсэн цэвэр бэлгэ тэмдгийн илэрхийлэл болдог.
-
Мөнгөний нэгж иэнийг японоор “эн” гэж дууддаг гэхчилэн жагсаагаад байвал нэлээн урт жагсаалт гарах бизээ.
Арлын энэ оронтой ямар нэг байдлаар холбоотой нөхдүүд “Японд байсан дурсамжаа сэргээцгээх” сайхан боломжийг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, “Эвент мастерс” ХХК-ийн хамт олон санал болгож байгаа аж.
Энэ сарын дөрөвдүгээр сарын 28 болох баасан гарагт Бишрэлт зочид буудал “The Embassy” ресторанд болох “TOKYO NIGHT -2017”-гийн хөтөлбөрийг танилцуулбал,