logo
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2017/04/21

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна . Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд  12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 23-25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.  Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн зүгийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-ноос нутгийн зүүн хагаст сэрүүсч Хүрэн бэлчир, Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш