УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 14.00 цагаас Арьс ширний үйлдвэрүүд, Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж ажиллах.