Чуулганы хүрээнд ОХУ-ын алслагдсан нутгийн нэг болох Эрхүү мужийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй 200 гаруй сэтгүүлчид төвийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдээс номын дуу сонсож, тэдний туршлагаас суралцаж, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, харилцан асуулт асууж, хариулт авах хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав.
Сонирхуулахад, тус форумд ОХУ-ын Үндэсний олон нийтийн телевиз болох “ОРТ” сувгийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн нэг болох “Доброе утро”, “Контрольная закупка” нэвтрүүлгийн хөтлөгч-редактор Антон Привольнов сэтгүүлчидтэй сонирхолтой яриа өргнүүлж, өөрийн нэвтрүүлгийн камерын ард өрнөдөг далд үйл явдлын тухай халуун дулаан яриа өрнүүлсэн нь оролцогчдын сонирхолыг татаж байлаа.
Чуулганы хүрээнд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид Эрхүүгийн Их сургууль болон Аист телевизийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал, Монголын Сайтын Холбооны шугамаар Эрхүүгийн Их сургуулийн бакалавриат, магистрантур, аспирантурт оюутан суралцуулах асуудлыг нааштайгаар шийдвэрүүлсэн бөгөөд 25 жилийн ойгоо хийж байгаа Аист телевизтэй Монголын Сайтын Холбооны гишүүн сайтуудын мэдээ мэдээллийн талаар долоо хоногт нэг удаа видео контент бэлтгэж цацахаар тохиролцсон байна.
Ц.Мөнх