Парламентад суудалтай намууд 2017 оны Ерөнхийлөгч сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулж эхэллээ. Өчигдөр АН-ынхан эхний байдлаар нэр дэвшигчдээ бүртгэсэн бол өнөөдөр МАН Бага хурлаа хийснээр нэр дэвшигчээ албан ёсоор тодруулна. Харин MAH-аас нэр дэвшигч тодруулах процесс ойлгомжтой байх бол AH-ынх маш ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, АН-аас түүхэндээ анх удаа зургаан хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байна.
Гэтэл хэдэн хувийн санал авсан нэр дэвшигчийг олонхын санал авсан гэж тооцох, Их хурал руу хэдэн хүний нэр явуулах вэ, санал тэнцсэн тохиолдолд хэрхэх вэ зэрэг нь өнөөдөр ч тодорхойгүй байна. АН-ын Их хуралд зургаан хүн өрсөлдөх учраас санал тарамдаж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувь, тэр байтугай 40 хувийн санал авахгүй байх магадлалтай байна. АН-ын даргын сунгаанд C.Эрдэнэ 30 гаруй хувь буюу цөөнхийн саналаар намын дарга болсонтой адил энэ удаад ч мөн цөөнхийн санал авсан хүн АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшиж болзошгүй байна. Уг нь дэлхийн жишгээр нэг намаас ийм олон хүн нэр дэвшиж байгаа тохиолдолд сунгааг хоёр үе шаттай явуулдаг бөгөөд эхний санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлдэг. Өөрөөр хэлбэл, эндээс 50-аас дээш хувийн санал авснаар намын дарга юмуу Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч тодордог жишигтэй. Харамсалтай нь АН-д энэ удаад ийм сунгаа хийх хүсэл зориг болоод цаг хугацаа байсангүй.