logo
Санал хураалт үргэлжилж байна

Санал хураалт үргэлжилж байна

2017/05/03
МАН-ын VIII  Бага хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах,  улмаар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр болсон.

Тэгвэл яг одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёрын дунд санал хурааж  эхлээд байна.  Бага хурлын гишүүдээс  хамгийн их санал авсан эрхэм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх эрхтэй болох юм.  Хуралдааны ирц 80 гаруй хувийн ирцтэй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш