МАН-ын Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар даргалж, Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа орлосон юм.
Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах гэсэн хоёр асуудлаа цаг хугацаандаа багтаан хэлэлцэж, санал нэгтэйгээр баталсан юм. Бага хуралд оролцсон гишүүд хурлыг "МАН-ыг дотоод ардчилалтай, хайрцаглагдсан зүйлгүй, үр дүнтэй боллоо" хэмээн дүгнэж байна.