logo
17 чингэлэг спирт юуны учир ус болов

17 чингэлэг спирт юуны учир ус болов

2017/05/05
Монгол Улсын хилээр 17 чингэлэг спирт хуурамч бүрдүүлэлт хийж орж ирсэн хэргийн эзнийг Мартин Скорзисийн алдарт “Загалмайлсан эцэг” киноны Сицилийн мафийн нэрээр овоглосон “Женко” Х.Баттулга гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэрбээр тухайн үед буюу 1997 онд залуучуудын соёлын төвд “Холливууд” нэртэй баар ажиллуулдаг, түүний жолоочоор Д.Эрдэнэбилэг гэх залуу ажилладаг байсан юм. Д.Эрдэнэбилэг гэдэг нь одоогийн Улаанбаатар банкны 99.1 хувь, Худалдаа хөгжлийн банкны 93.1 хувийн эзэмшигч нь. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төр буюу тухайн үеийн эрх барьж байсан Ардчилсан намынхантай хуйвалдан авах үйл явцын гол зохион байгуулагч нь юм.

Шилжилтэд туйлдсан нийгэм хямд архинд живж байлаа. Нөгөө талаас нь харвал найруулсан спирт шиг ашигтай бизнес байсангүй. Овтой залуу бизнесмэн 17 чингэлэг буюу 340 тонн спирт хуурамч бүрдүүлэлт хийгээд оруулаадахсан чинь баригдаж Төмөр замын цагдаагийн газраас эрүү үүсгэжээ. Олон хүний нэр холбогдож, удаан сунжирсан хэргийн явцад тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй Билэг гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд хадгалаатай байсан, монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээ гэгдсэн 17 чингэлэг спирт ус болж хувирсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын хуульт ёсыг хахуульдсан анхны авлигын хэргийг ус болгож ууршуулж чадсан. Энэ хэргээр Х.Баттулга ба Д.Эрдэнэбилэг нар төрийг худалдан авч болдгийг, Ц.Элбэгдорж хуулиар хонжоотой бизнес хийж болдгийг тод харуулсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш