logo
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

2017/05/15

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.

2017 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Увс нуур,  Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 16-нд Алтайн уулсаар 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 18, 19-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш